ШИНЭ ИРГЭНШИЛ МСҮТ БНСУ-ЫН СОЛОНГОС ХООЛНЫ ОЛОН УЛСЫН СУРГАЛТЫН ТӨВИЙН ХООРОНД 1+1 СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА.
qV14zGhcIlmkqwF.JPG

Шинэ иргэншил дээд сургуулийн захирал профессор Х. Галя, Солонгос хоолны олон улсын соёлын сан, Солонгос хоолны сургуулийн ерөнхийлөгч Мин, Kye Hong нар хэлэлцэн тохирч хоёр сургуулийн хооронд хамтран ажиллах тухай санамж бичгийг 2017 оны 06 сарын 5-ны өдөр байгуулсан.

Энэхүү санамж бичигт тусгагдсан нэг заалт нь Шинэ иргэншил МСҮТ-д Монгол-Солонгос хоолны мэргэшсэн тогооч бэлтгэх 1+1 сургалтын хөтөлбөрийг ангийг нээж хэлэлцүүлэх тухай асуудал байсан. Энэ заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Шинэ иргэншил МСҮТ-ийн сургалтын үйлчилгээний алба, Солонгос хоолны олон улсын сургуулийн гүйцэтгэх захирал нарын хооронд олон удаагийн уулзалт, яриа хэлэлцээр болж ажилласны үр дүнд дараах шийдэлд хүрсэн.

1.      Монгол, Солонгос хоолны мэргэшсэн тогооч бэлтгэх сургалтын хөтөлбөрийн агуулга, хугацаа нь 1+1 гэсэн төлөвлөгөөний дагуу хэрэгжинэ.

2.      Сургалтын хөтөлбөрийг  хэрэгжүүлэх төлөвлөгөөний бүтэц, хичээл түүнд оногдох цаг.

3.      Сургалтын зардал, төлбөр тооцооны хэмжээ.

4.      Хамтарсан сургалтыг хэрэгжүүлэх гэрээний агуулга.

Эдгээр ерөнхий зарчмын асуудлуудыг хэлэлцэн тохиролцсоны эцэст 2017 оны 06дугаар сарын 02-ны өдөр уг сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх хоёр сургуулийн удирдлагууд гарын үсэг зурлаа.

Гэрээний дагуу бүрэн дунд боловсрол эзэмшсэн болон МСҮТ төгссөн Монгол залуучууд Шинэ иргэншил МСҮТ-д нэг жил, Солонгос хоолны олон улсын сургуульд мөн нэг жил суралцах явцдаа ажиллах боломжоор хангагдах юм. Энэхүү хөтөлбөрийн гол давуу тал нь хоёр улсын үндэсний хоолыг мэргэжлийн өндөр төвшинд хийж сурахын зэрэгцээ Солонгос хэлний харилцааны сайн чадварыг суралцагчдад эзэмшүүлэх явдал юм. Гоц сайн үнэлгээтэй төгссөн залуус олон улсад Солонгос хоолны газар нээж ажиллуулах эрхээр хангагдаж болохыг Солонгост  дуулгасан юм.                          

GFmE0HvCDNFmHHt.JPG
 
8bxuYtgQ5nGBtIh.JPG

                                                                

Харилцагч байгууллагууд