"Chinggis Khaan Challenge Cup - 2017" олон үлсын хоол үйлдвэрлэлийн тэмцээнд манай сургуулийн багш, суралцагчид онцгой амжилт гаргаж оролцлоо.

Монголын мастер тогоочдын холбоо, Монголын кулинарын холбоо, Дэлхийн тогооч нарын холбоо, МҮХАҮТ, ХХААХҮЯ хамтран Монгол улсад анх удаа "CHINGGIS KHAAN'S CHALLENGE CUP - 2017" олон улсын хоол үйлдвэрлэлийн тэмцээнийг 2017 оны 9-р сарын 6-нд зохион явуулсан юм.
ОХУ, БНХАУ, Монгол, ХБНГУ, АНУ, БНСУ, Итали, Румын, Турк, Серб, Сири, Катар, Тунис, Польш, Швейцарь, Киргизстан, Казакстан, Узбекстан зэрэг олон орны шилдэг тогоочдын оролцсон уг тэмцээний загас, гахайн махан хоолны төрөлд "Шинэ иргэншил" МСҮТ-ийн хоол үйлдвэрлэлийн багш Р.Сэргэлэнбаатар "ХҮРЭЛ МЕДАЛЬ" хүртэж, Тогоочийн 3б ангийн суралцагч Б.Нинжин, Б.Давааням нар "Junior" ангилалд хүрэл медаль хүртэж, ДИПЛОМ-ын болзол хангасан байна. 
Багш Р.Сэргэлэнбаатар, суралцагч Б.Нинжин, Б.Давааням нартаа сургуулийн хамт олны өмнөөс халуун баяр хүргэж, цаашдын ажил амьдралд нь сайн сайхныг хүсэн ерөөе!

ednu0izEzpdIafW.jpg

Харилцагч байгууллагууд