УРЛАГИЙН НААДАМ БОЛЛОО
00uYzxrCwOZUb0F.JPG

“Шинэ иргэншил” МСҮТ нь суралцагчдынхаа  авьяас чадварыг нээн илрүүлэх, улмаар урлагийн авьяастнуудаа сурталчлан алдаршуулах, суралцагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж, тэдний хамтран хөгжих, харилцан суралцах боломж, хүмүүжил төлөвшлийг дэмжих зорилгоор жил бүр урлагийн наадам зохион явуулдаг уламжлалтай билээ.

 Тус сургуулийн 2017-2018 оны хичээлийн жилийн урлагийн наадам 2017 оны 10-р сарын 14-нд болж, 11 анги оролцсон байна. Ээлжит урлагийн наадам 5 төрлөөр  авьяастнуудаа тодруулсныг нь танилцуулбал:

·         Гоцлол дууны төрлөөр Тогооч-1а ангийн суралцагч Ариунболд 1-р байр, ХЭБ-3г ангийн суралцагч Отгон-Эрдэнэ 2-р байр, Тогооч-1б  Эрдэнэбилэг 3-р байр тус тус эзэлсэн.

YcP1GyhwG7ugU43.JPG
 
tXtDIaevdJeJTO8.JPG

·         Уран уншлагын төрлөөр НБД-АХА-1 д ангийн суралцагч Ө.Мандах 1-р байр, Тогооч-1б  Эрдэнэбилэг 2-р байр тус тус эзэлсэн.

Qg0My689NTtqEt2.JPG

·         Хамтлаг бүжгийн төрлөөр ХЭБ-3г ангийн бүжгийн хамтлаг 1-р байр, НБДАХА-3д ангийн бүжгийн хамтлаг 2-р байр эзэлсэн.

UMh7G8JquyY8z8G.JPG
 
oAT4pYYOULnWDwX.JPG

·         Дүрийн тоглолтын төрлөөр Тогооч-1 жилийн ангийн  суралцагчдын чөлөөт сэтгэлгээний тоглолт тэргүүн байр эзэлсэн.

bo9Ne7rbvMEthZ0.JPG

Урлагийн наадмынбүх төрлийн үзүүлэлт болон хувцаслалт, тайзны соёл, анги хамт олны оролцоо, суралцагчдын хувийн зохион байгуулалтаараа Тогооч-1 жилийн анги бусдыгаа хошуучлан 2017-2018 оны урлагийн наадмын “Шилдэг анги”-аар шалгарч, “Шилжин явах цом”, мөнгөн шагналаар шагнагдлаа. 

A7k6WQomP9pLcTR.JPG

     

     Авьяастнууддаа баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүсье.

 

 

Харилцагч байгууллагууд