“ШИНЭ ЖИЛЭЭР БАРИХ БИДНИЙ БЭЛЭГ” сэдэвт 20 хоногийн бүлээлч ажлын удирдамж гарлаа.

Нэг. Зорилго. Хичээлийн таслалт, хоцролтыг багасгах, сургалтын чанарт ахиц гаргах, сургуулийн ажил амьдралд суралцагчдын оролцоог идэвхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх.

Хоёр. Хамрах хүрээ: Шинэ иргэншил МСҮТ-ийн 1 ба 2 ангийн сурагчид

Гурав. Хугацаа: 2017 оны 11 дүгээр сарын 27 ны өдрөөс эхлэн 20 хоногийн хугацаанд

Дөрөв. Зохион байгуулагчид: - Сурагчдын зөвлөл - Ангийн ахлагч нар - ОС-ын хөгжлийн менежер - Ангийн багш нар - Танхим

Тав. “Шинэ жилд бидний барих бэлэг” бүтээлч ажлын хүрээнд зохион байгуулах ажлууд

5.1. Сургалтын чанарт ахиц гаргах зорилтын хүрээнд:

- Ерөнхий эрдмийн хичээлийн бүлэг сэдвийн үнэлгээний сурагчид бүрэн оролцож үзүүлсэн амжилтын ахиц

- Мэргэжлийн хичээлийн чадамжийн үнэлгээнд бүрэн хамрагдаж гаргасан амжилтын ахиц.

5.2. Хичээлийн хоцролт таслалтыг бууруулах зорилтын хүрээнд:

- Бүтээлч ажлын хугацаанд суралцагчдын хичээлийн хоцролт таслалтыг бууруулсан байдал

5.3. Сурагчдын бие даасан бүтээлч ажил зорилтын хүрээнд:

- Сурагчид ганцаарчилсан болон баг анги хамт олноороо санаачилж сурагчдын дунд зохион байгуулсан шинэлэг ажил, түүний үр дүн

5.4. Ном унших номын санг үр бүтээлтэй ашиглах зорилтын хүрээнд:

- Бүтээлч ажлын хугацаанд сурагчдын уншсан ном, сурах бичгийн ном, чанарын (хичээлийн сурах бичиг) өсөлт

Зургаа. Бүтээлч ажлын явцад хяналт тавих, дүгнэх

6.1. Бүтээлч ажлын удирдамжийн дагуу анги хамт олны хэрэгжүүлсэн ажлын үр дүнгш 7 хоног бүр дүгнэж байна.

6.2. Бүтээлч ажлын удирдамжийг сурагчдын зөвлөл, ангийн ахлагч нар, анги хамт олонд хүргэж сурталчилах, мэдээллэх ажлыг 11 сарын 23-24 ны хооронд зохион байгуулна.

6.3. Бүтээлч ажлын үзүүлэлт бүрийн хэрэгжилтэд 0:3:5 гэсэн огноо өгнө.

Долоо хоногийн ажлын үр дүнг мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийт хамт олонд сурталчилна.

Долоо. Олон шагнал урамшуулал: “Шинэ жилд барих бидний бэлэг” сэдэвт 20 хоногийн бүтээлч ажилд идэвх зүтгэлтэй, санаачилгатай оролцсон ангиудыг 1,2,3 байр эзлүүлэн тэдэнд сургуулийн захиргааны хүндэт өргөмжлөлийг шинэ жилээр гардуулна.

Сургуулийн захиргаа

МБС-ын агуулга, арга зүйн танхим

2017 оны 11 дүгээр сарын 22- ны өдөр

Харилцагч байгууллагууд