Суралцагчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв
ШИДС-ийн оюутан, суралцагчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв нь НХХ-ийн сайд болон БСШУ-ны Сайдын 2008 оны 136/130 тоот хамтарсан тушаалаар батлагдсан “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд хөтөлбөр”- ийн хүрээнд ШИДС-ийн Захирлын 2012 оны 04-р сарын 06 ны өдрийн 25 тоот тушаалаар байгуулагдсан юм.

Бидний үйлчилгээ:

  • Оюутан, суралцагчдыг хөдөлмөрийн зах зээлийн мэдээ. мэдээллээр хангах;
  • Оюутанд хөдөлмөр эрхлэхэд нь шаардлагатай эрх зүй, хөдөлмөр, нийгмийн хамгааллын зөвлөх үйлчилгээ үзүүлэх, гарын авлага материал бэлтгэн өгөх;
  • Оюутан, суралцагчдыг байнгын болон цагийн ажлын байрны мэдээллээр хангах;
  • Оюутан, суралцагчдын танилцах болон үйлдвэрлэлийн дадлагыг дэмжиж зуучлах;
  • Ажил олгогчидтой хамтран ажиллах, хүний нөөцийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;
  • Төгсөгчдийн ажлын байрны судалгаа гаргах;
  • Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн судалгаа хийх;

Оюутан та манай төвд бүртгүүлснээр:

  • Хичээлийн бус чөлөөт цагаар зохистой ажил хийж орлоготой болно.
  • Ажил олгогч аж ахуй нэгж, байгууллагаас ирүүлсэн ажлын байрны мэдээллийг хүлээж авна.
  • Өөрт тохирох ажлын байранд үнэ төлбөргүй зуучлуулна.
  • Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн ур чадварыг эзэмшиж өөрийгөө хөгжүүлнэ.
  • Хөдөлмөрийн харилцааны хууль эрхзүйн зөвлөгөө авна.
  • Нийтийг хамарсан богино хугацааны ажилд оролцсоноор орлогоо нэмэгдүүлэх боломжтой болно.
  • Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөөг бүлгээр болон ганцаарчилсан байдлаар авах боломжтой болно.

 Дараах хаягаар орж манай төвийн үйл ажиллагаа болон мэдээ, мэдээлэлтэй танилцаж, саналаа өгөн бүртгүүлж болно.
www.careercounsel_SHIDS@yahoo.com, https://www.facebook.com/NewcivilizationinstituteEFC/

Манай төв ажлын өдрүүдэд 15:50-17:00 цагийн хооронд бүртгэнэ.
ШИДС-ийн хөдөлмөр эрхлэлтйиг дэмжих төв

Манай төвтэй хамтран ажиллах танд баярлалаа !

IIEaCtUuNrTkNkw.jpg
2nzy5xso3YjZnOb.jpg
GdQgIybYuCyIY6Z.jpg
mcwpTZFN9irTsUI.jpg
zndFiDa3i8hampN.jpg

Харилцагч байгууллагууд