“УНИВЕРСАД - 2017” спортын их наадамд манай сургуулийн суралцагчид амжилттай оролцов.
6v5MlgSdAeF6z0o.jpg
2L11WwW6LPpZFs8.jpg

Монгол улсын “Биеийн тамир спортын тухай” хууль, Засгийн газрын 2009 оны 05 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, оюутан, суралцагчдын багаар ажиллах чадвар, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “УНИВЕРСАД - 2017” спортын их наадмын хүрээнд Чингэлтэй дүүргийн аварга шалгаруулах тэмцээнүүдийг 2017 оны 12 сарын 01-нд дүүргийн Биеийн тамир, спортын хорооноос зохион байгуулсан юм.

Уг тэмцээнд “Шинэ иргэншил” сургуулийн суралцагчид амжилттай оролцож, медальт байруудад шалгарлаа.

Үүнд: Сагсан бөмбөгийн тэмцээний төрлөөр:

  • Эрэгтэй баг III байр
  • Эмэгтэй баг III байр

Шатрын төрөлд:

  • Тогооч 3а ангийн суралцагч Тэмүүлэн II байр
  • Тогооч 3а ангийн суралцагч Тэлмэн III байр
  •  Тогооч 1 жилийн ангийн суралцагч Содгэрэл II байр

Ширээний тенниссийн төрөлд

  • НБДАХА 1д ангийн суралцагч Г.Насантогтох III байр тус тус эзэллээ.

Амжилттай оролцсон нийт баг тамирчиддаа баяр хүргэж цаашдын сурлага, спортын өндөр амжилт хүсэн ерөөе.

Сургуулийн захиргаа

Харилцагч байгууллагууд