2018-2019 ОНЫ ЭЛСЭЛТ ЭХЭЛЛЭЭ

Захирлын ....  оны …сарын....-ны өдрийн 
…дугаар тушаалын хавсралт

Шинэ иргэншил МСҮТ-ийн 2018-2019 оны хичээлийн жилд
мэргэжлийн боловсролын болон мэргэжлийн зэргийн
хөтөлбөрт суралцагч элсүүлэх журам

Нэг. Ерөнхий зүйл
1.1.     ШИДС-ийн дэргэдэх Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн (цаашид МСҮТ гэх) мэргэжлийн боловсролын болон мэргэжлийн зэргийн хөтөлбөрт суралцагч элсүүлэхэд Хөдөлмөрийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/197 тоот тушаалаар батлагдсан “МБС-ын байгууллагад суралцагч элсүүлэх үлгэрчилсэн журам бусад холбогдох эрхзүйн акт болон энэхүү журам (цаашид журам гэх)-ыг баримтална.
1.2.МСҮТ-ийн мэргэжлийн боловсролын болон мэргэжлийн зэргийн хөтөлбөрт элсэхээр хүсэлт гаргасан иргэнийг ”бүртгүүлэгч”, элсэлтийн хяналтын тоонд багтан элсэлтийн томилолт авсан бүртгүүлэгчийг “элсэгч” элсэлтийн үйлчилгээг зайнаас хийж байгааг элсэлтийн “цахим бүртгэл” элсэлтийн үйлчилгээг удирдан зохицуулахаар томилогдсон багийг “элсэлтийн комисс” гэнэ.
1.3. “Шинэ иргэншил” МСҮТ-ийн мэргэжлийн боловсролын болон мэргэжлийн зэргийг хөтөлбөрөөр сургах мэргэжлийн чиглэл, элсүүлэх суралцагчийн хяналтын тоог Хөдөлмөрийн яам (цаашид ХЯ гэх) тогтооно.
1.4.Бүртгүүлэгч нь тухайн мэргэжилтний мэргэжлийн бэлтгэлд өөрөөр заагаагүй бол нас, хүйс харъяалал харгалзахгүй элсэх эрхтэй.
1.5.Элсэлтийн журам, комиссын хаяг, элсэлт явагдах өдөр, сар, цаг болон бусад мэдээллийг харъяа сургуулийн www.nci.edu.mn хаягт байршуулна.
1.6.“Шинэ иргэншил” МСҮТ -д суралцагч элсүүлэх ажлыг бүх багш, ажилтан, суралцагч, сургалтын төвтэй хамтран ажилладаг аж ахуйн нэгжүүд, хот, орон нутгийн хөдөлмөрийн байгууллага, сонирхогч ард иргэдийн дэмжлэгтэйгээр зохион байгуулна.
Хоёр. Элсэлтийн комисс
2.1.Элсэлтийн комиссын даргаар МБС-ын тэнхимийн эрхлэгч, сургалтын  менежер, элсэлтийн нарийн бичгийн дарга, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн менежер, оюутан суралцагчдын хөгжлийн асуудал (нийгмийн ажилтан) хариуцсан ажилтан  нарыг тус тус ШИДС-ийн захирлын тушаалаар  томилно.
Гурав. Бүртгүүлэгчдэд тавигдах шаардлага
3.1.Бүртгүүлэгч нь бүртгүүлэхээсээ өмнө энэхүү журамтай танилцсан байна.
3.2.Мэргэжил, бүрэн дунд боловсрол хамт олгох 2,5 жилийн мэргэжлийн боловсролын хөтөлбөрт суурь боловсрол бүхий иргэдийг, мэргэжлийн зэргийн 1 жилийн хөтөлбөрт эзэмшсэн боловсрол харгалзахгүйгээр элсүүлнэ.

Дөрөв. Элсэлтийн бүртгэл
4.1. Элсэлтийн бүртгэлийг 2017 оны 06 дугаар сарын 01-ны өдрөөс мөн оны 09-дүгээр сарын 15-ны өдөр хүртэл элсэгчид өөрийн биеэр болон зайны (цахим) хэлбэрээр бүртгүүлнэ.
4.2. Элсэгчид бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байна.
- Сурагчийн хувийн хэрэг
-Сургууль төгссөн боловсролын гэрчилгээ /Цахим бүртгэлийн үед эхний ээлжинд дээрхи баримт бичгийн дугаар болон олгосон сургууль, тухайн боловсролын төвшинг баталгаажуулсан байгууллагын нэрийг оруулах бөгөөд сургуульдаа ирэхдээ дээрхи 2 баримт бичгийг биет байдлаар авчирна.
- Цахим үнэмлэхний хуулбар /Цахимаар бол регистрийн дугаараа бичих/
-Цээж зураг-2% /Цахимаар бүртгүүлэхдээ хамаарахгүй боловч сургуульд ирэхдээ авч ирэх/
-Бүртгэлийн хураамж-5000 төг /Цахимаар бүртгүүлэх үед хамаарахгүй боловч сургуульдаа ирэхдээ авч ирэх/
4.3.Элсэлтийн бүртгэлийн шаардлага хангасан бүртгүүлэгчдэд Хөдөлмөрийн яамнаас баталж хэвлүүлсэн томилолт олгоно.

Тав. Элсэлтийн мэдээлэл- сурталчилгаа
5.1.“Шинэ иргэншил” МСҮТ –д суралцагч элсүүлэх мэдээлэл сурталчилгааны ажлын хүрээнд дараах мэдээллийг хүртээмжтэй хүргэнэ. Үүнд:
    Элсэлт авах мэргэжлийн чиглэл
    Сургалтын хөтөлбөрийн агуулга, онцлог
    Хяналтын тоо
    Мэргэжил сонгоход хэрэгтэй мэдээлэл
    Тухайн мэргэжлээр ажиллаж болох ажлын байрууд, эрэлт захиалгын төлөв
    Суралцагчдад олгох хөнгөлөлт, урамшуулал
5.2.Түүнчлэн тухайн мэргэжлийг сонгоход суралцагчийн хувьд бэлтгэгдсэн байдал, авьяас сонирхол, эцэг эхийн нөлөө, эрүүл мэнд, хөгжил төлөвшил зэрэг амжилттай суралцахад нөлөөлөх хүчин зүйлийн талаарх мэдээллийг мэргэжил сонгох, эзэмших сонирхол бүхий бүх талуудад хүргэнэ.

                                               

МБС-ЫН ТЭНХИМ

II. Мэргэжлийн зэргийн хөтөлбөрийн анги

Мэргэжлийн нэр

Суралцах хугацаа

Элсэгчдийн боловсрол

Эзэмшүүлэх боловсролын түвшин

Тайлбар

1

Тогооч

1+1 жил

Бүрэн дунд боловсрол эзэмшсэн, эсвэл мэргэжлийн зэргийн сургалтад хамрагдсан

Монгол Солонгос хоолны мэргэшсэн тогооч

Шинэ иргэншил МСҮТ-д 1 жил, Солонгос улсад 1 жил суралцана.

2

Нягтлан бодохын бүртгэл, тооцооны ажилтан

1 жил

Бүрэн дунд боловсрол эзэмшсэн, эсвэл мэргэжлийн зэргийн сургалтад хамрагдсан

Мэргэжил, бүрэн дунд боловсрол

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

I. 2,5 жилийн сургалттай мэргэжлийн боловсролын хөтөлбөрийн анги

Мэргэжлийн нэр

Суралцах хугацаа

Элсэгчдийн боловсрол

Эзэмшүүлэх боловсролын түвшин

Тайлбар

1

Тогооч

2,5 жил

IX анги

Мэргэжил, бүрэн дунд боловсрол

Хятад улс, Шилийн голын ажил мэргэжлийн дээд сургуультай хамтарсан сургалт

2

Нарийн бичгийн дарга, албан хэргийн ажилтан

2,5 жил

IX анги

Мэргэжил, бүрэн дунд боловсрол

 

3

Барилгын цахилгаанчин

2,5 жил

IX анги

Мэргэжил, бүрэн дунд боловсрол

 

4

Хэвлэлийн график, дизайн

2,5 жил

IX анги

Мэргэжил, бүрэн дунд боловсрол

 

5

Үсчин

2,5 жил

IX анги

Мэргэжил, бүрэн дунд боловсрол

 

 

 

 

 
AH8HsJfaIWyGShJ.jpg
 

 

 

 

 

Харилцагч байгууллагууд