“Монголын түүх”-ийн XIII олимпиад амжилттай болж өндөрлөлөө
 

“Монголын түүх”-ийн XIII олимпиад

амжилттай болж өндөрлөлөө

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      2018.04.20
         “Шинэ Иргэншил дээд сургууль” нь монголын түүх, нүүдэлчдийн соёл уламжлалыг судлах, залуу үедээ түгээн дэлгэрүүлэх эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор Монгол улсын ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэн, ЮНЕСКО-гийн Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн, Нийслэлийн Боловсролын газар хамтран жил бүр уламжлал болгон ЕБС-ийн ахлах ангийн суралцагчдын дунд “Монголын түүх”-ийн олимпиадыг зохион байгуулдаг билээ. 
        Энэ жил XIII дахь олимпиад амжилттай боллоо. Тус олимпиадад нийслэл,  хөдөө орон нутгийн нийт 30 илтгэл ирснээс эцсийн шатанд 8 илтгэлийн хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.
        Тус илтгэлийг шүүх шүүгчдийн бүрэлдэхүүнд Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн захирал доктор Ph.D Д.Пүрэвжав, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан доктор Ph.D Б.Пунсалдулам, Нийслэлийн боловсролын газрын мэргэжилтэн Б.Оюунбилэг, Шинэ иргэншил дээд сургуулийн удирдах зөвлөлийн дарга М.Чимэддорж, Гурван тамир сургуулийн түүхийн багш Х.Баяр-Арвижих нарын бүрэлдэхүүн шалгарсан илтгэлүүдийг шүүлээ. 

Түүхийн олимпиадад дараах сурагчид амжилттай оролцлоо. Үүнд:

•    1-р байр: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын арван жилийн 11 б ангийн сурагч М.Нямлхагва - Алтан медаль, 60000 төгрөг,  өргөмжлөл, урилга, номын дээж
•    2-р байр:  4-р сургуулийн 12 б ангийн сурагч Э.Хүрэлтуяа болон “Хобби” бүрэн дунд сургуулийн сурагч Н.Цэнгэлмаа нар - мөнгөн медаль, 30000 төгрөг,  өргөмжлөл, урилга, номын дээж
•    3-р байр:  31-р сургуулийн 11 б ангийн сурагч О.Цэлмэг, БЗД-ийн Амгалан цогцолбор сургуулийн 11 а ангийн сурагч Б.Хасар, 84-р сургуулийн 10 б ангийн сурагч М.Цэцэгжаргал нар - хүрэл медаль, 20000 төгрөг,  өргөмжлөл, урилга, номын дээжийг гардууллаа.
             Энэхүү олимпиадыг зохион байгуулснаар Монголын түүх сонирхон  суралцагчдад түүхийн мэдлэгийн үнэн зөв хандлагыг бий болгох, тэдний мэдлэг, ур чадварыг дэмжих, түүхийн мэргэжлийг сурталчлах, олны хүртээл болгох улмаар түүхийн судалгааны байгууллагууд, Их дээд сургууль болон ЕБС-ийн хамтын үйл ажиллагаа, уялдаа холбоог өргөжүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

YD0ANnnyGLzWkdn.jpg
nSM4WkjRfqkQ6Do.jpg
K8JdJzcjvgGX91U.jpg
LPOcErcZHxObwGB.jpg

Харилцагч байгууллагууд