Захирлын мэндчилгээ

                                             nz3hk7Yq4Yrftjb.jpg

 

Шинэ иргэншил МСҮТ-д суралцаж байгаа сурагчид тэдний эцэг эх, манай сургалтын төвтэй хамтран ажилладаг түншлэгчид болон нийт сонирхогч олон нийтэд хандан энэхүү сайтаар дамжуулан талархалаа илэрхийлье.

Манай эх орны ирээдүй хойч үеийн төлөөлөл болох энэ сургуулийг зорьж ирсэн хөвгүүд охидод мэргэжлийн ур чадвар, амьдрах арга ухаан, хүмүүжил, хөгжлийн нэн хэрэгтэй чадамжийг эзэмшүүлэхээр та бид хичээнгүйлэн ажиллаж байна.

Энэхүү чадамжууд нь манай суралцагчдын гэгээлэг сайхан ирээдүйд хүргэх гүүр болох юм. Энэ гүүрээр зорчихыг хүссэн хэн бүхэнд манай сургалтын төвийн хаалга үргэлж нээлттэй байх болно. Та бүхэнд амжилт хүсье!

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ,

ШИНЭ ИРГЭНШИЛ МСҮТ-ИЙН ЗАХИРАЛ Ж.ЮРА

Харилцагч байгууллагууд